Есөн нартай энэ ер бусын нутагт
Дөрвөн улирал үгүй дүн өвлөөр байдаг
Тэнгэр нь нэг л үүлтэй тэр нь сүүдэр болдог
Тэвэр тэврээр унасан цас мөсөн уулууд
Уулын хар манан нуурын дундаас ургаж
Урагш ургасан модод ширхэг мөчир үгүй
Жим жимээр урсах жирийн бус голууд
Жигүүр дэлгэн суусан уулын цагаан бүргэд
Өвс үгүй хэрнээ өндөр цэцэгс ихтэй
Өргөн тал нутаг нь хэмжээ хязгаар үгүй
Үүлгүй тэнгэрээс бороо ширхэг ширхэгээр дусалж
Өнгө өнгийн чулуу өндөр намаар ургана
Нар нь жаргадаггүй ус нь ширгэдэггүй
Нарийн хавцал дунд нь 8 саран нуугдана.
Насан дээр гарсан намхан буурал савдаг
Наран жаргахыг үзэлгүй найман зууныг үзэв
Үүл нь гараад бороо орохын
Үүдэн хойморын ялгаа юун
Үйл нь ирээд үхэхийн цагт нь
Хөгшин залуугийн ялгаа юун
Өргөө салхин гэр нь оосор бүч нь үгүй
Өвгөн савдаг тэндээ уйдаж суух нь үгүй
Өвлөж түүнд ирсэн өөвөн гурван өндгөө
Өглөө үдэш асрана өөрийн чадлаар хайрлана.
Алтан шаргал өндөг нь жаргал гэдэг нэртэй
Алсын өндөр ууланд амин сүнс нь байдаг
Асарч тойлхын хэрээр инээд баясал ихтэй
Амар жимэр суухын арвин их нууцтай
Мөнгөн цагаан өндөг нь зовлон гэдэг нэртэй
Мөрөг цагаан загасанд мөнхийн амь нь байдаг
Намхан буурал савдгийн нуруу бөхийх тоолонд
Нулимас үгүй уйлна нуурын хаалга онгойно.
Эцсийн чулуун өндөгийн нэр ч үл мэднэ
Инээж уйлах нь үгүй эгэл тайван байдаг
Эцэж цуцахыг мэдэлгүй эвшээж суниах завгүй
Энэ маягаар савдаг ирэх хаврыг угтав.
Үүл нь гараад бороо орохын
Үүдэн хойморын ялгаа юун
Үйл нь ирээд үхэхийн цагт нь
Хөгшин залуугийн ялгаа юун
Хар морин жилийн хаврын тэргүүн сард нь
Хачин сонин бодол савдгийн толгойд оров
Хүрэл чулуун өндөг нь хөндий хоосон юм шиг
Хөөрхий өвгөн савдагт хэрэг үгүй юм шиг
Ингэж бодоод савдаг өндгийг аваад гарав
Элгэн хадын дээрээс өргөж байгаад шидэв
Ингээд боллоо гэх шиг савдаг ингээд алдав
Энд тэндээс гэнэт исгэрэх чимээ гарав
Гайтай явдал болов газар ангайж эхлэв
Галаар бороо оров ган гачиг болов
Гэрэл есөн нар нь гэнэт бөхөж эхлэв
Гэдсээ чирсэн шулмас гэрийн хаалгыг тогшив
Өмхий улаан утаа уулын цаанаас ирэв
Өгөр ч муудсан үснүүд хөндий талаар дүүрэв
Өсөж төрсөн нутаг нь өмхөрч хэмхэрч эхлэв
Өвгөн савдаг гайхав өвдөг сөгдөж унав.
Үүл нь гараад бороо орохын
Үүдэн хойморын ялгаа юун
Үйл нь ирээд үхэхийн цагт нь
Хөгшин залуугийн ялгаа юун
Altan Urag еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1