1.Томоогүй өссөн танхил насанд минь
Тоотой зандарсан дөлгөөн аавынхаа
Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгааж
Хэрэг болгон анзаарсан ч билүү дээ
Дахилт:
Сартай мандаж зүүдэнд ирсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юм аа
Өрлөг хайрыг нь хариулаж амжаагүй
Өөрийгөө би зэмэлмээр болох юм аа
2.Уургаа тулаад адуундаа мордохдоо
Уулс халхалсан ханхар аавынхаа
Уруул давсан бодол ухааныг ээ
Ухаарч өөртөө шингээсэн ч билүү дээ.
3.Гэрийнхээ хоймроо дүүрэн эзэлсэн
Гэгээн сэтгэлтэй бурхан аавынхаа
Андуу хэлээгүй амин сургаалийг
Дандаа санаж явсан ч билүү дээ
Amarhuu Borhuu еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2