2011 оны 10-р сарын 16, Нийтэлсэн Анемони
Анемони чи яг дурлал шиг дууг татах бол ЭНД дарна уу
Чи бол нар шиг
Чиний өөдөөс ширтэх хэцүү
Тэгээд би нүдээ анин
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэврэхийг чинь би зөндөө хүлээдэг.
Чи яг бороо шиг
Чамд хүрэх үнэхээр хэцүү
Тэгээд би алгаа тосоод
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.
Дахилт:
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай
Чи яг зүүд шиг
Чамтай уулзах үнэхээр хэцүү
Тэгээд би сэрэх бүртээ
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэр л учралыг үргэлж хүлээдэг.
Дахилт:
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай
Энэ дурлал нэг л өдөр
Бороо болж дээрээс асгарна
Солонго болоод
Тэнгэрийг чимнэ
Чи яг дурлал шиг
Нар, бороо бас зүүд шиг
Тэгээд би санаа алдаад
Хүлээлтээ итгэл гээд
Тэр л мөчүүдийг үргэлж хүлээдэг
Дахилт:
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай
Anemone еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 4