Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Ankhuush Bazukh Eba Ireedui - Zaluu Nas Orgil Tsag | Текст песни

Pesni.guru - сайт для Гуру

Залуу нас, оргил цаг

Холыг сэтгэж, дэлхийг ч багтаах сэтгэлтэй
Тийм ээ, залуус бид агуу их мөрөөдөлтэй
Бүх сэтгэл зүрхээрээ тэмүүлэхдээ
Хэзээ нэг өдөр зорилгодоо заавал хүрнэ ээ
Холыг сэтгэж, дэлхийг ч багтаах сэтгэлтэй
Тэнгэрт тэлсэн агуу их мөрөөдөлтэй
Бүх сэтгэл зүрхээрээ тэмүүлэхдээ
Хэзээ нэгэн өдөр зорилгодоо хүрнэ ээ

Энэ үе бидний оргил цаг
Эрч хүчтэй залуу нас
Алдсан бүхнээ өнөөдрийн амжилт болгоно
Бид энэ зууны эзэд
Хүсч мөрөөдөх бүхэндээ
Хүрч чадах эрин зууны залуучууд

Зорилгодоо хүрэхийн тулд бат зоригтой өөртөө итгэнэ
Би хүрч чадна, өөрийн мөрөөдөлдөө
Хэзээ нэгэн өдөр энэ бүгд
Хүсч тэмүүлсээр бодит болон биелэх үед
Бүтээж хийсэн бүхэн минь
Миний нэр болж үлдэнэ хорвоо дээр үүрд
Хөлсөө дуслуулсан ч
Гэвч хүч чадлаараа хүнд дутсан ч
Хаа ч хүрч чадах эрч хүчтэй
Энэ залуу насны оргил цаг

Бидний хүсэл үргэлж холын тэмүүлэлтэй
Хүн бүхэн өөрийн мөрөөдөлтэй
Амьдрах урам зоригоор дүүрэн бидний энэ залуу нас
Цаг хугацаанаас өрсөх ёстой
Өөртөө итгэлтэйгээр бүх зүйлийг сайхнаар төсөөлж
Анд нөхдийн эвийн хүчээр хамтдаа бүтээж чадна аа
Нэгэн сэтгэлтэйгээр хэцүү бүгдийг даван туулж
Хамтдаа бид нэгдэж чадвал шантрах зүйл огт үгүй

Энэ үе бидний оргил цаг
Эрч хүчтэй залуу нас
Алдсан бүхнээ өнөөдрийн амжилт болгоно
Бид энэ зууны эзэд
Хүсч мөрөөдөх бүхэндээ
Хүрч чадах эрин зууны залуучууд

Хүн бүрт хэлж чадах үгтэй бид
Хийж бүтээх гэсэн зүйлтэй бид
Амьдралд үнэ цэнэ өөрөөрөө бид
Хорвоод нэрээ үлдээнэ бид бүгд
Сэтгэл хангалуун энэ үедээ
Өөрийгөө бусдаас чөлөөлнө
Өөдрөг сэтгэж ирээдүйг
Хүрэх хязгааргүй төсөөлнө
Бид бол энэ зууны эрч хүч
Боломж бий залуу хүн бүрт
Шийдэмгий хурц чанараараа
Бид өөрчилнө дэлхий ертөнцийг

Холыг сэтгэж, дэлхийг ч багтаах сэтгэлтэй
Тэнгэрт тэлсэн агуу их мөрөөдөлтэй бид
Бүх сэтгэл зүрхээрээ тэмүүлэхдээ
Хэзээ нэгэн цагт зорилгодоо заавал хүрч чадна, энэ залуу нас
Холыг сэтгэж, дэлхийг ч багтаах сэтгэлтэй
Тэнгэрт тэлсэн агуу их мөрөөдөлтэй
Бүх сэтгэл зүрхээрээ тэмүүлэхдээ
Хэзээ нэгэн өдөр зорилгодоо хүрнэ ээ

Энэ үе бидний оргил цаг
Эрч хүчтэй залуу нас
Алдсан бүхнээ өнөөдрийн амжилт болгоно
Бид энэ зууны эзэд
Хүсч мөрөөдөх бүхэндээ
Хүрч чадах эрин зууны залуучууд


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
  • Mongolian modern song Ankhuush Bazukh Eba ... Mongolian modern song Ankhuush Bazukh Eba ...
    Mongolian modern song Ankhuush Bazukh Eba Ireedui- Zaluu Nas Orgil Tsag ...
  • Ankhuush ft Bazukh and Ireedvi , Eba Zaluu nas ... Ankhuush ft Bazukh and Ireedvi , Eba Zaluu nas ...
    Анхууш Базух Эба Ирээдүй-Залуу нас Оргил Цаг [ Lyrics ]
  • Ankhuush Bazukh D45 Nandin Ankhuush Bazukh D45 Nandin
    Ankhuush Bazukh D45 Nandin .... Mongolian modern song Ankhuush Bazukh Eba Ireedui ...