Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадав аа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадав аа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчихав даа
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулах вэ (нуугаад)
Нуугаад явсан хайраа чамдаа өгөх л байж дээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамд амлая
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр (хэлэхгүйгээр)
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж чи наддаа шивнээрэй
Bold еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2