Намрын дунд сарын нүдгүй нойтон шамаргаар
Нүүдлийн олон шувууд тэнгэр чимэн хөөрлөө
Дасал болсон нуурандаа хорогдох бяцхан үрсээ
Дахин ирнэ гэж учирлаад
Төрсөн нуураа нар зөв тойрон эргэлдсээр
Төдхөн зэллэх шувууд тэнгэр эмжин хөөрлөө
Дагаж нисэхээс дургуйцан нуугдан хоцрох үрсээ
Дараа ирнэ гэж тайтгаруулаад
Дагуулан ниссээр одлоо
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулагнах бяцхан үрсээ газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулагнах бяцхан үрсээ газар үзүүлэхээр явсан юм
Амьдын энэхэн орчлонд анх тольдсон нутаг
Амин хайртай нуурандаа идээшин дассан нь араггүй ээ
Ижил сүргээсээ тасран эргэн хургах үрсээ
Эргээд ирнэ ээ гэж аргадсаар
Өмнийг зорин одлоо
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулагнах бяцхан үрсээ газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулагнах бяцхан үрсээ газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулагнах бяцхан үрсээ газар үзүүлэхээр явсан юм
Шувууд нутаг буцаагүй ээ
Нутаг нь миний нутгийн нуур
Шулагнах бяцхан үрсээ газар үзүүлэхээр явсан юм
Chingis Khaan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1