Зуны намуун үдэш шиг уруул чинь ямар бүлээн бэ
Зулзаган нахиалах цэцэг шиг бэлхүүс чинь ямар зөөлөн бэ
Гарнаас чинь би атгахдаа хайр ямар дулааныг мэдэрсэн
Ганцхан чамайг санахдаа хайрын сайханд итгэсэн
Дахилт:
Үнсэхэд чинь зүрх чичирхийлж өөрт чинь хайртайг илэрхийлж
Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж
Ганцхан чамайг л бодох юм зүрхэнд хайр харван орох юм
Хайрыг би ганцхан чамаас л олох юм
Шиврээ борооны дусал шиг харц чинь уснаас тунгалагхан
Сэтгэлийг минь догдлуулам дуу хоолой чинь уяранхан
Сэмжин үүлс шиг намиранхан салхинд үс чинь долгилноо
Сэтгэлийг минь булаахан хайр чинь дандаа догдлуулнаа
Дахилт х2
D-side еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 3