Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн үг
Амьсгаа даран байж сонссон зүрх
Эргэж харах бүрт биелэлээ олсон зүүд хэд билээ
Хэн хэлж чадах вэ
Төөрч явсан салхины аялсан аялгуу
Тэнгэрт ганцаардаж үлдсэн үүл
Дэвтэрт бичсэн миний хэдэн шүлгийг уншаад
Уяран асгарсан
Нууцлаж болдоггүй хайр зүрхэнд минь цохилсон
Нуурын эрэгт биднийг дуудсан
Зөөлөн урсгалт цагаан далбаат завь хөвсөөр
Алсын замд далласан
Хайраа илчилсэн үгийг чинь би сонсоод
Харцаа салгаж ядан зогсоод
Холдохын аргагүй зүүд намайг ховсдож
Daisy еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 5