Чи үүнийг худлаа гэж намайгаа аргадаач
Хэзээ ч энэ түхай би төсөөлөөгүй
Хаашаа ч юм мэдэхгүй би гүйж байна хайрт минь
Хацар дээгүүр нулимс урсаан
Яагаад энэ тухай чи юу ч хэлээгүй юм бэ
Хэцүү байсан ч юу ч битгий нуугаач
Зүрх минь намайг хөтлөн чам руу очвол болох уу
Зөн совин юу гэхийг мэдэхгүй ээ
Дх/ Хагацаж миний хайрыг чамаас холдуулахвий гэсээн
Хайрын тэрл үгс чинь бороонд угаагдан арилж байна холдож байна
Сэтгэл минь хөндүүрхэн болж би даарч байна
Хайрын бурхан чи хажууд минь ирж учрыг нь ойлгуулаач би гомдож байна
Зөөлөн шиврэх бороо нулимсыг минь арчин
Зүүдэлж чамаасаа би холдоод байна уу
Хэрвээ чи гүйн ирж намайг аргадвал
Хэлэх үгийг чинь сонсолгүй уучилья
ДХ/ Миний хайрыг чамаас холдуулахвий гэсээн
Хайрын тэрл үгс чинь бороонд угаагдан арилж байна холдож байна
Сэтгэл минь хөндүүрхэн болж би даарч байна
Хайрын бурхан чи хажууд минь ирж учрыг нь ойлгуулаач би гомдож байна
Egshiglen еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 3