Сэрүүцэн даарахад чинь салхийг би аван
Сүүдэрт би даарахад чинь нарыг би тусгасан
Дулаацахыг хүсэж надаас чи явлаа ч
Дахиад чи ингэж халууцана даа
Эхэнд мандсан болохоор чи наранд дуртай
Энд би тэгэхэд огт байгаагүй юм
Сүүлд ирсэн болохоор чи үүлэнд дуртай
Сүүмгэр үүл би байсан
Дх: Сэрүүцэн даарахад чинь салхийг би аван
Сүүдэрт би даарахад чинь нарыг би тусгасан
Дулаацахыг хүсэж надаас чи явлаа ч
Дахиад чи ингэж халууцах байхдаа
Би чамайг хайрлахын тулд зарим зүйлийг үзэх ёстой
Магадгүй энэ чамайг сүүлийн зогсоол /2/
Туулсан амьдралын зөрүүн дээр зөрөг зам
Холыг хөтлөх гэсэн миний зан түргэднэ
Баргийн залуу бүдэрхээргүй оньсого таалгахад
Хүүхэд шиг санагдсан болохоор надад за гэсэн
Хүүхэд шиг санагдсан болохоор чамд таалагдавч
Хүүхэдтэй болоход бэлэн биш байгаа минь харагдана
Худал үгс сэтгэлээс нулимс шиг урсана
Сэтгэлээсээ худал ярихыг чамаас би сурсан
Хүнийг таньж мэддэггүйг минь таниагүй болохоор
Хэлсэн бүхэнд минь зүгээр чимээгүй зогсоод
Надаас болж өөрийгаа алдаж буйгаа мэдэрч
Түгжээгээ мултлахад би чамаас буугаад үлдэж
Хаашаа явахаа мэдэхгүй нь
Хамгийн том эрх чөлөө мэт
Хагацал үзэх тусам бусдыг
Хайрлах сэжим өшөө их
Дх:
Чин үнэнээсээ инээсэн ч чиний сэтгэл булингартсан
Миний өмнө нь хэн байсан байхгүйг бүгдийг нь мартсан
Чихэр шиг урууланд чинь одоо бол шүд өвдөнө
Чихэнд минь чийхарсан үгс чинь солгой хөгжимдөнө
Хангалтгүй санагдсан болохоор хаягдсан УБ хотод
Харин одоо цэмцийсэн хотоо цэвэрлэхийн бодоод
Хайсан хүнээ бол хогон дундаас хайгаад ч олно
Хамгийн гол нь хамгийн гол нь хэн нэгэн байхад болно
Нарны өмнүүр үүл ороход миний сүүдэр гэрэлтэнэ
Намайг чи орхиод явахад чиний сүүдэр гэрэлтэнэ
Намар цаг сэрүү ороход усны шувуудыг дагахгүй
Наап юмуу өдөн куртик байхад би даарахгүй
Enerel ft The Compass еще тексты
Оценка текста
Как вам текст?
1 out of 5
2 out of 5
3 out of 5
4 out of 5
5 out of 5
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 5