Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заясан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилам цэцгийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл барссан
Залуу ч явсан сайхан явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Уудам дэлхийд үрийн бүүвейтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн
Залуу ч явсан сайхан явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Энэхэн делхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдралыг хуудээ хайрласан
Энхийн төлөө сэтгэл зүрхээ мөнхөд зориулсан
Элбэрэлт эхдээ ээжийнхээ ачийг хэзээ ч мартахгүй
Залуу ч явсан сайхан явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Hanggai еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1