Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдэнийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг мэдэрсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм аа
Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Хүний орчлонд хайрлан жаргаж
Бүхнээс онцлон уярч суугаа
Бүсгүй хүний энхрийхэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм аа
Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаад
Хайрлаж чадаагүй итгэж явсан
Балчирхан насны минь ариун дурдатгал
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм аа
Хөх тэнгэрээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраа итгэлцсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм аа
Аавынхаа гүндүүгүй эрсхэн зан
Аливааг тунгаах эрдэм ухаан
Алсын бодолтой гүн сэтгэлээс
Аугаа хайрыг мэдэрсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм аа
H.Tomorhuyag еще тексты
Сейчас смотрят
- Julie London - Yummy Yummy Yummy
- H.Tomorhuyag - Amidral hair deer togtodog
- Hiba Tawaji - Al rabih al arabi
- Zain Bikha - Allah, there's only one God and Muhammed is his Messenger.
- RaDDrey - Я назову планету именем своим(Summit Batlle 1r.)
- Rea Garvey - Anna & Ludo / Hold Me Now
- A Day To Remember - Right Back At It Again
- ♫гуф,Слим,Птаха,баста - Весна-Лето ♫Лето, лето, лето нас закружит В жару погрузится город, польется пиво из кружек Отдыхая расслабляйтесь, пусть звучат раскаты смеха В большой компании с друзьями, все равно куда ехать....
- Mina & Adriano Celentano - Parole, Parole (italiano)
- Chris Travis - 9k (Freestyle) (Produced By: Purp Dogg & Big Los)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1