Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Hurd - Bi Mongoltoigoo Adilkhan | Текст песни

Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тоорой шаргал говь минь
Ээжтэй минь дэндүү ижилхэн
Энэ л биеэрээ би нутагтайгаа адилхан

Хөндийг аргадсан салхи нь
Сэтгэлтэй минь дэндүү ижилхэн
Хөндлөн суудалт уулс нь
Аавтай минь аргагүй адилхан
Амин насаараа би нутагтайгаа адилхан

Дахилт:
Дэлэгсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяа
Эх оронтойгоо би дэндүү адилхан

Ачаа тэнцүүлсэн нүүдэл нь
Амьдралтай минь дэндүү адилхан
Адууны чимээтэй тал минь
Жаргалтай минь дэндүү ижилхэн
Заяагаараа би нутагтайгаа адилхан

Дөрвөн ээлжлэх улирал нь
Наслахтай минь даанч адилхан
Дөчих ёсөн бүрд нь хүртэл
Нулимстай минь ижилхэн
Зүрх сэтгэрээрээ би монголтойго адилхан

Дахилт:
Дэлэгсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяа
Эх оронтойгоо би дэндүү адилхан

Дэлэгсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяа
Эх оронтойгоо би дэндүү адилхан

Hurd еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
    Нет видео
    -