Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Hurd - Buuvei ayalna | Текст песни

Цоохор зорголд бэлд нь эвхэлсэн
Уулаа хараад уярахгүй гэж үү
Цолмон одод тэнгэрт нь хоносон
Өглөө намайг сэрээхгүй гэж үү
Холоо яваа ирээгүй байгаа
Аавыгаа би хүлээхгүй гэж үү
Үүрээд даахгүй ч талаан хараад
Үнэндээ хүү нь өмөлзөхгүй гэж үү

Тэсэж чадаагүй ч өөртөө уйлнаа
Тэвэрч хүрэхгүй ч гараа дэлгэнэ
Нэг л мэдхэд дотроо уйлна
Нулимсаа нуугаад бүүвэй аялна

Булаг булгийн амин цутгалаа
Эхийн сүү шигээ амтлахгүй гэж үү
Буцаад өндий цэцгийн түрүү чи
Элгэн садан шигээ тэврэхгүй гэж үү
Энгэр шандны усанд яваад
Ээжийгээ би санахгүй гэж үү
Буурал өөжин нутагаа хараад
Энэхэн сэтгэл сэмрэхгүй гэж үү

Холдож чадаагүй ч энгэрт нь эрхэлнэ
Хоёр алгаараа навчыг нь илнэ
Хоолой минь зангираад өөртөө уйлна
Хүү минь юм шиг бүүвэй аялна

Тэсэж чадаагүй ч өөртөө уйлнаа
Тэвэрч хүрэхгүй ч гараа дэлгэнэ
Нэг л мэдхэд дотроо уйлна
Нулимсаа нуугаад бүүвэй аялна

Hurd еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-