Жаргалаа би зовлонтой эндүүрээд Замын дунд сэгсэрж орхио юу Жаргах нарыг ургахтайн андуураад Жаахан чамайгаа гомдоож орхио юу Мөрөөдлийг би хясалтайн эндүүрээд Мөр дээрээ гээж орхио юу Мөнгөн сарыг мөстөйн андуураад Мөнхийн хайраа гундааж орхио юу Зүрхээ би зүүдтэй эндүүрээд Зүсны сайханд хайлгаж урсгаа юу Зүсэр бороог цастайн андуураад Зүү оромгүй заяага хугаслаа юу
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2