Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Hurd - Neg angiinhan(odnoklassniki) | Текст песни

Хаврын бүлээн бороонд надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэхэн нь урсаж бүдгэрсэн
Ширээний ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ
Урь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшин далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үдлээ
ДХ:Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан
/x2/
Дурсамж зургаа татуулахад сэтгэл минь уянгалан догдлож
Төгсөх өдрийн урт шиг нойр минь хулжин хоносон
Маргааш бидний гунигийн бас баярын өдөр

ДХ:Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан
/x2/

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-