Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Hurd - Nuudliin kinoteatr | Текст песни

Дөрвөн зам усны гудамж дээхэн үедээ
Олон залуус цугларсан цуутай газар байлаа
Ший янгуу бүжиг танцад халуурсан
Шилмэл харчууд гоё хүүхнүүд ирдэг байлаа
Хэнхдэг цээжээ балбасан согтуу хөлчүү залуус
Хээнцэрхэн охидын хойноос адуу шиг гүйлдэнэ
Доргио бүжгийн талбарт хөгжим эгшиглээд
Цэнхэр нүдэн бүсгүй бусдын дундаас онцгой

ДХ: Учир нь тэр улаан галзуу бүжигчин
Урин цэнгэл мунхаг тачаалын диваажин
Зүрх сэтгэл зүүд нойрны шаналал
Зөрсөн болгон эргэж хармаар хөөрхөн

Тачаангуй яанг бүсгүйг өөрийн болгох гэж
Танхай догшин эрс ухаан жолоогүй тэмцэлдэнэ
Тэргэл сарны гэрэлд чинжаал гялалзаад
Тэрслэж босоон нэгнийгээ баллаж орхижээ

ДХ: Учир нь тэр улаан галзуу бүжигчин
Урин цэнгэл мунхаг тачаалын диваажин
Зүрх сэтгэл зүүд нойрны шаналал
Зөрсөн болгон эргэж хармаар хөөрхөн


Hurd еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-