Зураг шиг хээнцэр бүсгүйтэй танилцаад
Зун шиг өег сэтгэл надад төрлөө.
Ухааны илрэл үгийг чинь сонсохоор
Утсаар ярих болзоог тавьлаа.
Хоромхон хугацаанд зүүд шиг өнгөрсөн ч
Хонгор бүсгүй чамайг л би бодсоор
Учрах хүсэл сэтгэлийг минь эзэмдсээр
Уртхан шөнийг догдлон байж би үдлээ.
Товолсон хугацаанд утсаа сахин өнжлөө
Тогтож ядан бишгүй л хүлээлээ.
Ор сураггүй болсныг чинь бодохоор
Осолдохгүй зураг л юм даа чи.
Hurd еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1