Оросын цагаан хус хайрын дунд нахиалсан
Оюутан гэнэн нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
Ангар мөрний зөөлөн долгио вальсын аянд хөвөлзсөн
Анхны хайрын болзоо хүний нутагт үлдсэн
Неужели прошла моя алая молодость
И почему то незабудеться та весенная светлость
Дахилт:
Дэрвэлзэнхэн нисээд одсон
Дэвэрч цалгисан он жилүүд минь
Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
Эргэж дурсахад нэг л уянгатай
Эрхүүгийн хавар дэндүү сайхан
Энэ л амьдралын минь гэрэл гэгээ
Эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
Сая сая улаан сарнай сэтгэлд минь хоногшсон
Сар жилүүд холдох тусам зүүдэнд минь эргэсэн
Олон олон нойргүй шөнө санаанд минь хоргодсон
Оюутны цэнхэр хавартаа эргээд ганцхан очихсон
Дахилт:
Цав цагаан саран Сибирийн тэнгэрт эрхэлсэн
Хав халуухан шивнээ гитарын аялгуунд шингэсэн
Нутгийнхаа зүгээс дэвсэн шувуудын цувааг тоолсон
Нууцхан гэрээ санаж бусдын л адил гэгэлзсэн
Jargalsaihan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 3