Оройдоо уул овоогоо залсан өвгөдийн
Омголон цус нь зүрхэнд минь лугшин байхад
Одод тэнгэрийн чин үнэн байдгийг зарлан дуулгаж
Орчлонгоор нэг Монгол гэж орилмоор байна
Энхэр нарнаас галаа тасдсан малчдын
Элбэрэл хайр нь элгэнд минь шимшрэн байхад
Эцэг тэнгэрийн чин үнэн байдгийг хайлан дуулаад
Энэхэн замбуугаар нэг Монгол гэж дуурсгамаар байна
Түрлэг: Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Дээлэндээ ухаан шившин шингээсэн нүүдэлчидийн
Дэврүүн омог зүрхэнд минь булиглан байхад
Дээд тэнгэрийн чин үнэн байдгийг сонорт дуулгаж
Дэлхийгээр нэг Монгол гэж бадармаар байна
Түрлэг: Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Хайрандаа нутаг усаа өлгийдсөн мэргэдийн
Халуун цус нь судсанд минь цохилон байхад
Хаан тэнгэрийн чин үнэн байдгийг айлтган дуулгаж
Хорвоогоор нэг Монгол гэж хашгирмаар байна
Түрлэг: Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Морио агсаж дэлхийг номхруулсан баатруудын
Мохошгүй домог ясанд минь шархиран байхад
Мөнхтэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгож
Магнаг ертөнцөөр нэг Монгол гэж уухайлмаар байна
Түрлэг: Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна Хамаг Монголын үр сад омогшин дуулж байна
Javkhlan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1