Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Lil Thug-E - BFTF | Текст песни

Чиний тухай бодлууд хөврөөнө
Сайхан дурсамж бүрээ бодон хөөрөөнө
Бүхнийг орхисон би харин өөрөө
Чамд ямар ч буруу байхгүйг өршөө
Чамтай алхдаг байсан гудамжаар ганцаараа
Чамайг хэн ч нөхөж чадахгүйг анзаараад
Нэгэнт оройтсон чи одоо минийх бишээ
Үнэнч ариун зүрх сэтгэл чинь өөр тийшээ
Би цаг хугацааны машинаар аялах McFly
Болмоор байна, өнгөрсөнд очиж чамайг явуулахгүйгээр булаая
Дх : Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан байна яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан байна яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш .
Хувь заяаны зөрөг зам дээр учирсаан
Цаг хугацааны зураг чамаар бид хуучирсаан
Хонгор минь намайг бүр мөсөн чи мартаа юу
Одоо түүнтэй үнэхээр жаргалтай байгаа юу
Чи надаас гэнэт нүүрээ бууруулахад чинь би
Чамд гэнэт татагдсан бүр хэтэрхий
Одоо чи надад дэндүү сонин байна
Чамайг маш ихээр би санаж байна
Гялалзсаан чиний зүүн гарын ядам хуруу
Буцаад ир хонгор мээнь бүгдээрээ миний буруу
Дх : Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан байна яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Намайг гэсэн бүх охидыг ганцхан чамаар солъё
Тэдэнтэй хөнжил дотор чамтай байна гэж би төсөөлье
Хар мянган дуу хийнэ бүгд чиний тухай
Чи бид хоёрын орд хамгийн сайн таардаг
Тэрбиш-н зурхай Би цаг хугацааны машинаар аялах McFly
Болмоор байна өнгөрсөнд очиж чамайг явуулахгүйгээр булаая
Охин минь чи миний амьдралын хайр байж
Чамгүйгээр явах зам минь гэрэлгүй хар байж
Би чамд хайртай энэ л насаараа
Зүрх минь гуйя харин өөр хэн нэгэнд дасаарай
Би чамд хэрэггүй болохоор Би чамд хайртай
Намайг өөрөөсөө холдуулахыг хүсвэл намайг чи хайрлаарай
Дх : Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан байна яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан байна яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш .

Lil Thug-E еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-