Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

M.I.C Avenue - Unelehui | Текст песни

Дээрэнгүй зантныг хараад дэрвэж зугтах нь олон
Дээдэс ноёдыг хараад бялдуучлах нь олон
Дорой буурай нэгнээ дарлах хүн олон
Доогуур заяатныг доог тохуу хийх нь олон
Сэтгэл дундуур нэгэндээ дэм болох нь ховор
Сэтгэлийг нь таних нүдтэй хүмүүн ховор
Бусдын сэтгэлд талархаж баярлах хүмүүн ховор
Буруудаж яваа нэгнээ засаж авах нь ховор
Сэтгэлээ харамлах харамч хүмүүс олон
Будилж яваа нэгнээ бусниулж хаях нь олон
Хар амиа бодсон нь хаа сайгүй олон
Хар толгойндоо л итгэж үг сонсох нь xовор

дх: Шаргал сайхан нарны доор сандайлж суухаар төрөв би Шанз хуурын эгшигэнд нь уярч дуулахаар сурав би Үүлэн цэнхэр тэнгэрээ шүтэн босгохоор шийдэв би Үнэн мөн чанарыг сахин суухыг хүсэв би....

Үгээр хүнийг үхүүлж болно үгээр хүнийг амьдруулж болно
Үнэ цэнэтэй үг бүхэн үнэн зүрхэнд оршино...
Үнэн зүрхнээс гарсан бүхэн бусдын чихэнд заавал түгэг
Бусдыг элдэв үгсээр бүү зүрхийг нь шархлуул!!!
Бусдын бурууг чичэж явахаар өөрөөсөө хайсан нь дээр
Будилж яваа хүнийг хараад зөв замийг заасан нь дээр
Хэрвээ би буруутай бол бурхан тэнгэрээс уучилал хүсэе
Хайртай бүхнээ гомдоосон бол бүгдээс хүлцэл өчие
................................................................................­..................
Хүмүүн болон төрөхөд хувь тавилан минь зурагддаг байх
Өмсөж зүүх идэх уух нь зураастай байдаг байх
Гэм нүгэлээс холуур явбал гэрэлт зам минь ойрхон байх
Гэмшиж ойлгож чадваас сэтгэл зүрх минь сэргэх байх
Нүцгэн биеийн жаргал ихэдвэл нүгэл нүдээрээ гарах байх
Алдаж онох хорвоод амсxийx цаг байхгүй байх
Хүмүүн болон мэндэлэх нь энэ биеийн жаргал байх
Хөрст дэлхийд мэндлүүлсэн эцэг эхийн буян байх

ДХ: Булаг шандын усанаас нь амсаж өсөж торинов би Буга согоо нь бэлчисэн өргөн талаа дуулж суунам би Шаргал хээр талаар нь шандаст хүлэгээ унав би Сайхан бүхнийг биширч хүндэлж мөргөж залбирч сурав би

Бултаараа хамтаараа олноороо бид нутаг нугаараа
Булгиж огшиж цохилох бид зүрхний угаасаа
Замбуйлан тивээс заяасан хүйн холбоо мэдрэхүй
Заяасан бүхний учиг хүмүүний сэргэхүй
Уул уснаа гол мөрнөө уялдан зохицон амьдрах
Хүн гэдэг төгс бус мөнх бусыг ухаарахуй
Чихний чимэг болсон аялгуут сайхан эгшигээр
Чин зүрхнээ магтан дуулж үнэлэхүй... Шаргал сайхан нарны доор сандайлж суухаар төрөв би Шанз хуурын эгшигэнд нь уярч дуулахаар сурав би Шаргал хээр талаар нь шандаст хүлэгээ унав би Сайхан бүхнийг биширч хүндэлж мөргөж залбирч сурав би

M.I.C Avenue еще тексты


Видео
    Нет видео
    -
    Оценка текста
    Статистика страницы на pesni.guru ▼
    Просмотров сегодня: 2