Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

NMN ft. Жонон - Цахилбаа | Текст песни

Би нэг л удаа бүх зүйлийг хайрлахаар төрсөн
Хэрвээ үгүй гэвэл дахин сэтгэлээ хувирааж би чадахгүй
Нэг удаа л хайрласан бол эцэст нь тулгана
Аминд нь дурлана, амьсгалд нь амиа өгөхөөс буцахгуй
Бид хоорондоо ялгаатай юм шиг хэрнээ
Яг жаргалатай үедээ чи яг надтай адил инээнэ
Би гэрэл дамжуулна үгээрээ, харцаараа
Үгүй гэж хэлэх нь үнэн байхын тулд барьцаа алдуулна
Би хэзээч хоосордоггүй хамгийн новшын зүйлийн дараа ч
Ямар нэг итгэхэд хэл үлдсэн байж л таараа
Үүнийг хэн үлдээснийг мэдэхгүй ч магадгүй чи
Чиний бэлэглэсэн гэрлийг асааж явахыг хичээнэ
Хувь тавиланд өгөөмөр хандах бүр миний талд
Яг л хүсч байсан бүхнээ авч байгаа адил
Мэдсэн юм шиг аашлах асар том уудам зайд
Тэсэн тэсэж болох амар тайван унтах цаг

Би тог дамжуулж байна чамд
Одоо дэлхийн хаа нэгтээ чи хамгийн хэрэгтэй хүн
Би тог дамжуулж байна чамд
Яг хажууд чинь байгаа хүн гэрэлгүй байж магадгүй (х2)

Гэрлийн хотоор шөнийн удаанд
Цаг хугацаа хүртэл надаас зугтаана
Гэнэтийн гялбаа үүрдийн уртаар
Биеийг минь нэвт шувт гарахад дуртай

Би бол он цагийн хэлхээс
Би түүхийн аль нэг хэсэг
Бодож байсан олон зүйлийнхээ болох ёстой хүсэл нь
Би ч гэсэн бодсон шигээ байж чадахгүй байх үе байх нь
Байхгуй байсан зүйлээ өөрөөсөө хайсан байж мэднээ
Хамгийн нандин чанараа хайж мэдээд
Хамгийн нандин бүхний үг нь хожим хайр хайр
Уур уцаар аз жаргал уянгын халил
Уй гашуутай нэгдэж балансаа байранд нь барь барь
Зарим зүйл харагдаж байгаагаасаа тэс өөр
Заримдаа бүхнийг байгаагаар нь хүлээж авах хэцүү
Энэ бүхнийг яаж харахыг хүссэнээрээ анализ хийнэ
Амь бөхтэй нь биш аргаа олсон нь амьд үлдсэн

Би тог дамжуулж байна чамд
Одоо дэлхийн хаа нэгтээ чи хамгийн хэрэгтэй хүн
Би тог дамжуулж байна чамд
Яг хажууд чинь байгаа хүн гэрэлгүй байж магадгүй (х4)

NMN ft. Жонон еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-