Болохгүй гэж чи хэлсэн болдог юм гээд би зөрдөг хүн
Зураач хүн хэзээ ч юу зурхаа бодож зурдаггүй юм
Хэн гэдгээ мэдэж байгаа ч хэн ч байж болохоо мэдэхгүй
Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэж хэлнэ ичихгүй
Ардын багш заасан олон юм толгойд байгаа ч
Алхам тутамд ганц бодол гуйя хүн шиг байгаач
Айдаг хүмүүс намайг сайлхаас
Би нүгэл үйлдэж байхад
Би айдаг хүмүүс салж дунд нь хүүхэд өнчирч байхад
Хүн гэдэг сонин амьтан
Цагаа тулвал яг араатан
Бүх юм өнгөрсөн хойно
Уучлал хүсэн харамсана
Дараад нь харахвий харахвий гэсээр хийдэг харанхуйд
Дараа нь хэлнэ уучил ингэхээс өөр аргагүй нь
Чи хэн бэ гэж үү асуу
Чихэнд чинь үлдэхгүй
Чимээ гарган дууг минь аяла
Хэзээ ч хөлдөхгүй
Бороо намайг норгож
Цас намайг дааруулж
Нар дээрээс шарж байсан ч
Би яг хэвээрээ
Бодол шөнө оргож
Зэмлэл намайг торгож
Хараал намайг идэж байсан ч
Би яг хэвээрээ
Чихэндээ чихэвч зүүсэн чимээ аниргүй гудамж
Чиглээд ирэх залуу амандаа гунигийн дуу аялж
Чимэг гоёлоор дүүрэн хүүхэн тэнд бөгсөө нэг хаялж
Чихэр биш амьдрал горидсон жаалийг нэг хараач
Гэрэл нэмээч энд тэдэнд хайрыг харуулъя
Болдог бол брэнд цүнхэнд нь ноорхой хармаанд нь хийгээд явуулъя
Make up хийгээд made in italy өмсөөд өөр хүн болохгүй
Мэдэж байна уу гэрэл унтархад бид бүгд адилхан
Нүдний минь харц хэлнэ цээжинд зүрх бэлэн байхад
Энэ бүгдээр хийж болох зүйлийг хайр гэдэг
Ямар ч үнэгүй ямар ч жингүй хэрнээ дотрыг нь уудлаад үзвэл ямар ч юм бий
Тэр жаал гудамжинд уйлж байхад тэнд хэн байсийн
Тэр охин буудалд уйлж суухад тэнд хэн байсийн
Сургууль нурааж шорон барьж байхад тэнд хан байсийн
Сураггүй болсон охинийг хайхад тэнд хэн байсийн
NMN еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1