Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

NoNa - Buu Uil | Текст песни

Захиалаад ирдэг юм шиг хайр дахиаад л зүсээд л оддог
Залхаагүй юу? сүүлийн нэртэй үнсэлтээр л хоцордог
Сүүлийн удаа гэсээр зүрхээ зүснэ хэдэн удаа вэ?
Сүүдрээс зугтаж алхсаар нарыг хайж хичнээн удаа вэ?

Хайртай гэж хуурна дараа нь баяртай гэж хуурна
Хамгийн сүүлд нь зөвхөн нэг нь дандаа хууртагдаж сурна
Үнэнг зөвхөн үлгэрээс гэж биелдэг бол хэзээ вэ?
Үлгэрийн хайрийг мөрөөдсөөр яасан ихээр эцээ вэ?

Задлаагүй дугтуйтай захианд баталгаагүй сэтгэл байсан
Батлаагүй хайрандаа дахиаад уйлахгүй гэж хэлдэг л байсан
Надад хэлээч яг хэзээ чиний нулимс дуусах вэ?
Энэ бүгд хэзээ дуусах вэ?

Сэтгэлийн тэнхээ гэдэг чинь
Сэтэрхий сэтгэл эдгэчихнэ
Гэдэгийн нэр биш
Чи ганц мэдэрдэг нь биш

Хонгор минь бүү уйл ганцаараа
Хонгор минь бүү уйл гарц хайгаад
Хонгор минь бүү уйл харцаараа
Хонгор минь чи бүү уйлаарай...........

Үүрд гэж байдаг болохоор зуурд гэж байдаг
Тэнгэрт үүл гэж байдаг ч газарт уул гэж байдаг
Нүд нь уйл гэж байдаг юм шиг уйлжил байдаг
Нар мандсан ч дахиад л харанхуйлж л байдаг
Ямар бүгдийг нь ганцаараа үүр гэж ачаа хураасан биш
Зүв зүгээр байсан хайрийг ганцхан бүсгүйчүүд нураасан биш
Нулимсийг нь хатсан хойно хичнээн арчаад хэрэггүйдээ
Дахиж тэр хүн ирэхгүйдээ......

Сэтгэлийн тэнхээ гэдэг чинь
Сэтэрхий сэтгэл эдгэчихнэ
Гэдэгийн нэр биш
Чи ганц мэдэрдэг нь биш

Хонгор минь бүү уйл ганцаараа
Хонгор минь бүү уйл гарц хайгаад
Хонгор минь бүү уйл харцаараа
Хонгор минь чи бүү уйлаарай...........

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-