Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Opozit - Нэрийг чинь бичье | Текст песни

Монгол хүн зууныг жарнаар хэмждэг шиг
Мойног гар нь зууны дайтай хувь төөргөөр эвлэсэн
Морин дэлэн дээр өсөөгүй ч моторын чимээг анх түрэлцсэн
Тодорхож цагаа яг чам шиг бас над шиг дүрэлзсэн
Бөхөж яваа гал бөхийж байгаа уул
Бүрэн глобалчлаглсан нийгэмд төрсөн бол юу хийж байгаа бол
Тэр бидний үед гэж ярих дуртай, хөгшин нь өөд болсон
Тэр засаг төрийн буян гэж мөргөхөө больсон
Хүүхэд асардаг боолын хүйтэн хэзээ ч байдаггүй хоол
5 бил үү 10 жилийн гавшгайч, алдарт эх гэсэн цол
Үе мултрах тусан нялхарсан үр ач ойлготол хол
Өглөө бүр залбиран, бурхан багш минь тэднийг л бод
Тэтгэврээ аваад нарлана хийдгээ хийсэн хүн
Тэртээ хаалттай нийгэм дэх мөрөөдөл тань биелсэн үү?
Магад хэзээ ч тэргүүн эгнээнд нэр нь бичигдээгүй
Надад онгоц байсан бол бичиж өгөхсөн үүлсийн дээгүүр...

Нэрийг чинь бичье үүлсийн дээгүүр
Оддыг авсан ч шөнийг гэрэлтүүлнэ
Сар шиг өндрийг мэдрээч надтай цуг
Дэлхийд харуулах гэж нэрийг чинь бичихсэн

Хамаа бидний ертөнцөд таарна нэг л reception
Чи л олж харахгүй байгаа болохоос биш тэр чиний ээж чинь
Хорвоо ямар дүрэмтэй гэдгийг хатуу сануулна
Аль болох чиний төлөө өөрийгөө золиосолно
Цаг хугацаа өөрчлөгдөж, бид бас түүнтэй цуг өөрчлөгдөнө
Эгэл хүмүүний амьдрал яг л наран жаргахын адил
Тиймээс, төрсөн эхээ хайрла
Дараа нь хүний охиныг хайрла
Хайртай гэдэг үгийг биш харуулж байгааг нь хайрла

Нохой хорио! Хүний үнэр бусдын золионд
Гэж бодсон бүхэн ердөө миний жижигхэн зүрхэнд цохилно
Насны залууд ачаа тээж насны эцэст нуруун дээрх
Ачаагаа буулгаж чадалгүй худал хуурмагт дарагдаж үлдэнэ
Он цагийн шалгуурыг давсан хэмээн
Эцэг өвгөд минь уучлах болоход
Ид үеийн идэр залуус эргээд ирсэн юм шиг болно
Гээд ч тэдний хойч нь голно
Сая сая байсан баатар өвгөд сайхан биднийг орхиод одно

Нэрийг чинь бичье үүлсийн дээгүүр
Оддыг авсан ч шөнийг гэрэлтүүлнэ
Сар шиг өндрийг мэдрээч надтай цуг
Дэлхийд харуулах гэж нэрийг чинь бичихсэн

Юү байна?
Миний гал цогоор дүүрэн үнэнч найзууд
Хүү нь байна...
Миний ээж өнөөдөр цайны сүүтэй болов уу?
Өршөөл авралгүй энэ цагийн хугацааны урсгалд
Өндийж босоод хэн нэгний төлөө, харин хэн нэгэн нь охины нүхрүү
Зүдрүү, хатуу, хүйтэн, хуурай бусдаас бөглүү
Хэн хаана хохирч, хэрхэн дарамтлуулсныг хэн ч мэдэхгүй
Энд залуус эцгээ хайрлаж яаж үзэн ядахыг сурч авдаг
Энд тэндхийн буланд авьяасын гэрэлт оч асаад унтардаг

Бор цүнх, шар цув тоостой хар гутал
Зангиагаа тултал, ургах нарыг буутал
Өдрийн норм дууссан ч цаасанд буух нь цөөхөн
Амсах жаргал нь гэхдээ гэрт нь хоёр хүүхэд нь
Тавьтайдаа авах жуух бичиг нь жаазанд
Хорьтой шинэхэн дарга тушаалаа бааранд
Алдар гавьяа нэхээгүй олон баатар эрсийн
Нэрийг нь тодоос тод тэнгэрт бичье

Нэрийг чинь бичье үүлсийн дээгүүр
Оддыг авсан ч шөнийг гэрэлтүүлнэ
Сар шиг өндрийг мэдрээч надтай цуг
Дэлхийд харуулах гэж нэрийг чинь бичихсэн

Эгэл жирийн хүмүүс л дэлхийг эргүүлж байдаг юм
Чи бол... дэлхийн анзаараагүй үлдсэн жинхэнэ Од

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-