Нэг өдөр хаан байсан нь дээр
Энгийн байх над утга учиргүй мэт санагдана
Эндээс хурдхан мултарахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана хананы наана цаана
Эндээ үлдвэл бүх зүйл ингэнэ, энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөөрийгөө нэг мөр мартаад борчуулын дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайнд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна
Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядрана
Хөлөө би зөөж ядан нэг биш удаа би шантрана
Золиос зөндөө гарган тэр зүг рүү явж байгаа болохоороо би
Эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийнэ
Эсрэг талд нь байгаа зүйлүүд галны цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
Ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ
Дахилт:
{Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр}x3
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр
Очих газраа ойртох тусам хийсэн сонголтондоо
Эргэлзэх нь ихсэж эхэлнэ шийдсэн болохоор ондоо
Зүйлийн тухай бодохгүйг хичээж шүдээ зуугаад дээшилнэ
Ахисан шатны тоо болгоныг үлдээхгүйгээр цээжилнэ
Өдөр хоног нмайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжилнэ
Тийм болохоор би золиос гарган үнэтэй зүйлээ гээж байна
Хаа нэгтээ хүрэхийн тулд би олон үнэтэй юмаа гээж
Хүссэн газраа очсон ч гэсэн дүрэм байхгүй миний цээж
Энэ бол миний золиос юм
Шийдсэн л болвол -----
-------------------------
Чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол би нэгэнтээ
Замынхаа талаас илүүг нь гаталчихсан байх вий дээ
Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах
Хүртэл өөртөө тавьсан олон хэцүү давааг гатлах байх
Азаа үзэх цаг над байхгзй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл
Дахилт:
{Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр}x2
Нэг өдөр хаан бйасан нь дээр
Тэнд очих хаа байсын гээд
Бууж өгөх гэж бүү чи оролд
Арагшаагаа суухын оронд
Чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр газар заавал хүр
Эргэлзэх нь аргагүй чиний онгойлгосон хаалга бүр
Зөв байгаагүй, урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй
Энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл
Дуртай зүйлийнхээ төлөө би хэцүү амлалтыг хийсэн
Олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт минь биелнэ
Үзсэн энэ замынхаа эцсийг харж байна үр дүнг нь мэдэхийг
Энэ бол хамгийн том шийдвэр бүх шийдвэрүүдийн минь нийлбэр
Энгийн зүйл хийх цаг зөндөө хэн ч биш байх бас цаг над зөндөө
Харин толин доторх зураг удку алдана тов тод өнгөө
Тов тод тод тов тод тод өнгөө
Тов тод тод тов тод тод өнгөө
Тов тод тод тов тод тод өнгөө
Алдана тэр тов тод өнгөө
Азаа үзэх цаг над байхгзй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл
Дахилт:
{Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр}x3
Нэг насаар хэн ч биш байс
Rokit Bay еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 14