Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Rokit Bay - Бид 2 | Текст песни

Чамд уул нь дуу зориулж хийе гэж дандаа боддог байсан
Гэхдээ ийм утгатай дуу хийнэ гэж төсөөлж байгаагүй

Чамтай байхад зүүд юм шиг
Бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
Мэдэхгүй сайн таниагүй гэхэд
Сэтгэж байгаа нь нэг хүн мэт
Бид ингэж эхэлсэн, нэг өдөр төрсөндөө ч тэр үү
Бусад хүмүүсээс илүүгээр хурдан дасаж нэг нэгрүүгээ
Тэмүүлж татагдаж
Бүх зүйлүүд нь таалагдаж
Хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид ялагдаж
Чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж өөд өөдөөсөө
Хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ мөрөөдлөөс өөр
Юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж гэнэт бороо шиврэн
Үнэт зүйлүүд аажмаар зэврэн
Чамайг тэврэх багасна, бие биедээ харуулж эхэлнэ
Муухай талуудаа, тэднийгээ хянах гэсэн ч хичээсэн ч бас даравч ихсэнэ
Нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ танихаа болино
Нэг хэрүүл болонгуут л цэг хурдан тавихаа бодно
Би хичнээн гараад явсан ч урд нь эргээд ороод ирсэн
Харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр сэрсэн

[Chorus]
Бид хоёрт харамслууд сүүлдэж ирдэг
Цээж дотор удах тусам дурсамжуудаар дүүрч ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн
Болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн

Хэрвээ энэ дууг арай өмнөхөн
Би бичсэн бол энэ дууны гүнд
Өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм
Би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
Хажууд чинь би суугаад
Чамд аз жаргал мэдрүүлэх байсан
Яасан ч буцаж ирэхгүй дахиж тэр боломж надад
Тиймээс хүргэе анхны бас сүүлчийнхээ дуугаа одоо чамд
Бидэнд байсан бүхэн үнэн
Чиний хайсан хүссэн хүн нь
Байж би чадсан өдөр шөнө нь
Хамт бууралтаж хамтдаа зөнөнө
Гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн
Нэг хүнийг л гэхэд бэлэн
Юм бүхнийг нь үүрэхэд бэлэн
байсан, би гэхдээ өмнө нь бутраад уначихсан
Зүрхийг, эвлүүлж тогтоох хэцүү гэдгийг
Ойлгож авсан илүү ихийг хайгаагүй
Байгаагүй, би хариуцлагаас зугтсан хулчгар
Жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс сайныг олж хар
Дахиж оч гаргах хүсэл тоолж барахгүй байвч
Урд нь байсан хүмүүсийг бид дахиж олж харахгүй даанч

~Chorus

Хорон үгнүүд дотор маажиж үүдээр гарахыг яаруулна
Уурлаж хэлсэн бүхэн бидний эмзэг газрыг тааруулна
Сааруулна уур уцаар бодлоо хянах чадварыг
Бид хадгалж үлдэнэ тэр үед шинээр амнаас унах олдворыг
Урд нь хэд хэд салсан
Хэд хэд дахисан
Гэвч бүр дордсон
Бүр цэг тависан
Бүтэхийг хүснэ
Гэвч би зүснэ
Гэнэт би хөрсөн
Бүр нэгмөсөн
Тэгэхлээр ганц ганцаараа байсан нь дээр
Өвдөглөх үед нээлттэй үргэлж дулаан байх юм найзын гэр
Гүйцэд өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй
Мөртлөө чамайг намайг төгс мэдрэхийг хүссэн тэнэг
Гүйцэх өөрийг чи хай амар олдох байлгүй
Эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг
Дотор хүн минь намайг буц гэж бүү чи ятга
Дуу дуусахад бүх юм дуусна энэ бол хамгийн сүүлчийн бадаг
Намайг дурсах шалтаг болг

Rokit Bay еще тексты


Другие названия этого текста
  • Rokit Bay - Bid 2 (0)
  • Rokit Bay - Бид 2 (0)
Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1