Тэрээр хулгай сайн хийнэ өөрийн чадал хирээр
Сантeхникч нэрээр хүний хөрөнгө орон гэрээр
Yнэ цэнэтэй дэл сул юм үнэхээр их эрж хайдаг
Тэр их айдаг тэр цагдаагаас эмээж байдаг
Түүнд боломж гарвал айлын хаалгыг үлгэрийн юм шиг нээнэшд гээнэшд
Ажлаа дуусгаад яг л тэнд ул мөр үлдээнэшд
Тэр этгээд өөрийн ажлыг нэг иймэрхүү маш их сайн хийдэг
Айлын үүдэнд ажлаа дуусгаад сүүлд нь нусаа нийдэг
Зөв шударга амьдарч байна хэмээн мөрөөдөх дуртай
Харамсалтай нь хулгай хийхдээ арай илүү уртай
Бусдыг бодвол хүнлэг сэтгэл эелдэг даруу зантай ч
Ганц сурсан юм нь энэ юм болохоор тэр хулгайч
Өөрийн болчимгүй алдаа дутагдлын эрхээр
Ийм нэгэн амьдарлаар амьдрах болсон хатуу бэрхээр
Тэр муу нэртэй хүмүүс түүнийг хардаж сэрдэж гүтгэнэ
Амьдрал хатуу болох тусам амьдарлын төлөө зүтгэнэ
Д:
Бусдын хайрыг хүндэл Хайраа нээсэн сэтгэл шүүдээ зөвхөн хайртай хүндээ л
Бусдын хайрыг хүндэл Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо
Бусдын хайрыг хүндэл Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүнд л
Бусдын хайрыг хүндэл Түүний хайрыг хүндэлсэн бол тэр шал ондоо
Хөрш айлын хүмүүс ажилдаа явж байхад тэр ганцаар завтай
Ийм амьдрал түүнд таалагдахгүй байгаа нь лавтай
Ийм амьдрал нэгэн бодлын тэрүүхэн тэндээ давгүй
Нөгөөтэйгүүр харамсалтай сэтгэл санаа тавгүй
Тэр уг нь хөгшин болсон эжий аавдаа хайртай
Тооны олимпиадын баярын бичиг хоёрдугаар байртай
Дунд сургуульд байхдаа онц сурдаг л байсан
Дурлаж явсан хайрлаж явсан найз охинтой байсан
Гэтэл найз охиндоо хаягдаад бүгдийг дотроо бодсон
Юу бодож тэгсэн юм бол бүгдийг орхиод одсон
Тэр охиныг үнэн сэтгэлээсээ хайрладаг байждээ
Хөвгүүн одоо ийм хүн охин яаж мэдэхэв дээ
Түүний нулимс газар уналгүй хацартаа нэвчсэн
Зөвхөн хайртай охин гэсэн сэтгэлээ тэвчсэн
Тэр ингэж удаан тэвчиж чадахгүйгээ мэдсэн
Иймээс бүгдийг орхиод явахаар шийдсэн
Д:
Түүний сэтгэл санаа одоо дээсэн дөрөө
Тэр өөрөө сайн муу үйлийн ялгаа зөрөө
Тэр хөөрхий найз охиндоо хаягдлаа гээд хуруу гараа зүсээгүй
Түүнийг ийм байдалд оруулахыг тэр охин хүсээгүй
Төрсөн нутаг эх орон эжий ааваа голов уу
Эсвэл түүний бүгдийг орхиод одсон нь охиноос болов уу
Тэр уг нь ингэх ёсгүй байсан буруудсан
Яаж ч хичээсэн зам нь уруу болохоор уруудсан
Хүүгээ харсан эхийн зүрх улам бүр сэдэрсэн
Эжий ааваа маш их санасанаа тэр сая мэдэрсэн
Нүдэндээ нулимстай тэр хоёрыг харсан
Өөрийн эрхгүй нулимс урсаад нүдээ алгаараа дарсан
Харь хүний нутагт удаан байж чадалгүй зутарчээ
Аав ээжээ орхисондоо өөрөө өөртөө гутаржээ
Харийн нутагт ядарч туйлдаад хүрээд цуцсан
Эжий аавтайгаа сайхан байсан цагаа санаад санагалзан буцсан
Тэр охины төлөө зовж шаналаад юунд хүрэвдээ
Охиноос болж хэний амьдрал сүйрэвдээ
Өр минь хэмээн явсаар байсан эжий ааваа хүндэл
Үүнд л учир бий бусдын хайрыг хүндэл
Д:
Tatar еще тексты
Другие названия этого текста
- Tatar - Hairiig hundel (0)
- Tatar - Hairiig hundel (oma) (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1