Цэнхэр нүд
Цонхны цаанаа...
Энэ хүмүүц энэ машинууд
Би энд гаднаа гөлрөөд
Дотроо бодлогошроод
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй
Чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлон халуун шатна
Чамтай ойр ойр зөрсөнийг
Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
Чи энэ гариг дээр энэ хотод энэ гудамжинд
Чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
Би цонх онгойлгон давзан дээрх гоо далийн үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ
Гэвч чамайг харахгүй
Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж хэзээ ч харахгүй
Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
The Lemons еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1