Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

tsetse - niileh zam | Текст песни

Хэлж ирэхгүй ээ хийсэж ирдэг
Хэнийг ч байсан аваад явдаг
Үхэл хэмээх үнэн түүхийг өр зүрхэндээ хадгалж явдаг
Хөгшин залуу баян ядуу сайхан муухайг ялгахгүй
Хэтэвчний чинь хир зузааныг үхэл хэзээч ялгахгүй
Амьдрал xайр биш, Амьдрал мөнгө биш!
Ганцxан юмнаас бүрдэx юм биш!
Үxлээс чамайг авраx гарц Ум Мани Бадми Xум биш!
Үххийн хооронд хэн нэгнийхээ алтан аминд халдчаад
Үйлдсэн хэргээ хүлээгээд үлдсэн амьдарлаа торны цаана
Чармай нүцгэн чарлаж ирсэн чармай нүцгэн буцаад явна
Чиний гэх юу ч байхгүй байгал дэлхий буцаагаад авна
Үхэх төрөх хорвоогийн жам
Үхэл бидний нийлэх зам
Үйлийн үрээ үүрээд буцна
Диваажин уу эсвэл там
ганцхан олдох амь насаа гамтайхан эдэлцгээе
Гэрэл гэгээтэй үгсийг бие биен дээ гамгүй хэлцгээе
Цагын зүүний хэмнэлээр үхэл чамруу дөхөж явна
Цагын зүүний хэмнэлээр чиний бие чинь мөхөж явна

Амьдрал xайр биш, Амьдрал мөнгө биш!
Ганцxан юмнаас бүрдэx юм биш!
Үxлээс чамайг авраx гарц Ум Мани Бадми Xум биш!

Идэхийн төлөө амьдарч байна уу?
Амьдархын төлөө идэж байна уу?
Энэ асуултын хариултыг эрхэм та мэдэж байна уу?
Маргаашыг хүлээсээр цаг хугацаа түргэн урсдаг
Маргаашыг дуусахын өмнө өнгөрснөө хүн дурсдаг
Бурхан шүтнэ эс шүтэн өөрөө бурхан байсан бусуу?
Мөнхий аршаан байдаг бол хайгаад үзвэл яадаг бол
Байгаль дэлхий хайраа хэдэн онд хаадаг бол
Амьдарч явах хугацаандаа өрөөл бусдад буян үйлд
Чиний доторх чиний эзэнд хэрэг болно хамгийн сүүлд
Ганцхан олдох амьдралдаа хүн алдах нь гарцаагүй
Гай зовлонг давалгүй архинд орох нь арчаагүй
Зөнгөөрөө учирсан зүрхээрээ биенээ хайралсан
Зөөлөн замбуулинг дуусгаад цаашаа хамт аяалсан
Итгэдэг бол хар үгүй
Хар үгүй бол хагацал үгүй
Эргэж дэлхийд ирэхгүй бол түүнээс сайхан амьдрал үгүй

Амьдрал xайр биш, Амьдрал мөнгө биш!
Ганцxан юмнаас бүрдэx юм биш!
Үxлээс чамайг авраx гарц Ум Мани Бадми Xум биш!

tsetse еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2