Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Various artists - Оглоо шиг эх орон | Текст песни

Цэлмэг өглөөн наран мандлаа
Цэцгийн согсол тэнгэртээ ..
Цээжин хойморт амин алтан шүтээн
Цэнхэр тэнгэрийн эх орон мину зэ
Өэлүн ээжийн бүүвэйн аялгуу
Өргөн мөрөн голын аашийг аргадав уу
Өндөр заяанд төрсөн Монгол хүний
Уужим ивээл өлзий дэмбэрэлт өлгий нутаг
Өөрөө өөртөө цагийг туулсан Монгол
Өндөр ... өглөө шиг эх орон

Монгол түмний босоо хийморь
Туурайн тамгатай түүхийг бид бичнэ
Миний ардын жаргал дүүрэн заяа
.. хүндээ .. омогшино

Мянга мянган жилийн буурал түүх
Монгол төрийн тууж хөвөрнө
Мичид сансрын гэгээн туяа
Миний өмнө маргаашийг гийгүүлнэ

Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөөн чимээтэй түүхийг дуулна
Домог заншил өссөн Монгол хүн
... эгшиглэсэн домгийн нутаг
Машид мэргэн миний ард түмний
Ашид үйлсийн ерөөл шиг эх орон

Миний Монголын гэрэлт ирээдүй өөдөө харагдаж байна
Мөнхөд дэвжихийн зарлигт эх орон
Миний ардын ашид хүслэн дээшээ тэмүүлж байна
Бүлээн зүрхний ганцхан эх орон
Буурал түүхийн сайхан эх орон
Бид бүгдийн зүрхнээс уяатай эх орон минь

Сайн сайхан аз жаргалыг бид бүтээнэ ээ
Залуу нас бие биедээ дуулж байна
Энэ өдөр эх орныхоо хойш ирээдүй хөгжлийн эзэд бид
Омог бардам золбоотой явна аа
Сайн сайхан аз жаргалыг бид бүтээнэ ээ
Залуу нас бие биедээ дуулж байна
Энэ өдөр эх орныхоо хойш ирээдүй хөгжлийн эзэд бид
Омог бардам золбоотой явна аа

Энэ миний Монгол нутаг, энэ миний газар шороо
энэ миний унасан газар, өнө мөнхөд орших орон
Энэ миний дуулсан дуу минь, эх нутгаа магтан дуулна
Сэрвэгнүүлэх нутгийн салхиа, санаж түүнийг багтан дуулна
Хоёр утсаар хөглөгдсөн аялгуугаа биширсэн
Хорвоотой анх танилцсан Монгол гэдэг нэрээрээ
Он цагийн урсгал дунд тодоос тод үүх түүхтэй
Нар мандахаас жаргах хүртэл дуусашгүй эрдэнэстэй
Ирээдүй гэрэлтсэн мөнх тэнгэрт ивээгдсэн
Үрийн үрд оршин тогтнох Монголдоо хайртай би

Амгалан хөгийн наран ээлээ
Ардын дууны хөгөөр бүүвэйлж
Амин зүүдний алаг эрдэнийн нутаг
Ариун тансагийн эх орон мину зэ

Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөөн чимээтэй түүхийг дуулна
Домог заншил өссөн Монгол хүний
... эгшиглэсэн домгийн нутаг
Машид мэргэн миний ард түмний
Ашид үйлсийн ерөөл шиг эх орон

Монгол хүний аман хишиг
Тэнгэрийн сартай нарыг амтална аа
Насан хутгийн жаргал урт тавилан
Наян жарандаа энх мөнх оршино
Миний эх орон

Миний Монголын гэрэлт ирээдүй өөдөө харагдаж байг
Мөнхөд дэвжихийн зарлигт эх орон
Миний ардын ашид хүслэн дээшээ тэмүүлж байг
Бүлээн зүрхний ганцхан эх орон
Буурал түүхийн сайхан эх орон

Өэлүн ээжийн бүүвэйн аялгуу
Өргөн мөрөн голын аашийг аргадав уу
Өндөр заяанд төрсөн Монгол хүний
Уужим ивээл өлзий дэмбэрэлт өлгий нутаг
Өөрөө өөртөө цагийг туулсан Монгол
Өндөр ... өглөө шиг эх орон
Дөрвөн цагийн найман аялгуу
Дөрөөн чимээтэй түүхийг дуулна
Домог заншил өссөн Монгол

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 6
Видео
  • Various Artist - Ogloo shig eh oron Various Artist - Ogloo shig eh oron
    Бүх одод - Өглөө шиг эх орон. ... Various Artist - Ogloo shig eh oron. zbnhb. SubscribeSubscribed ... Эх орон ...
  • Өглөө шиг эх орон Өглөө шиг эх орон
    Өглөө шиг эх орон ... All Comments (9) .... MNB-Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Миний Эх Орон шүлгийн түүвэр ...
  • Buh odod Ogloo shig eh oron Buh odod Ogloo shig eh oron
    All Comments (98) ... 3.and some young artists are singing for a brighter future of ... By the way ...
  • Minii ekh oron Classic GEM - Миний эх орон Minii ekh oron Classic GEM - Миний эх орон
    Сайн байна уу? Танд энэ бичлэг таалагдсан бол LIKE товчин дээр дарж миний ажлыг урамшуулаарай!!! Дахин илүү чанартай, олон ...
  • ХАМТДАА ХАЙРЛАХ ЭХ ОРОН ХАМТДАА ХАЙРЛАХ ЭХ ОРОН
    ХАМТДАА ХАЙРЛАХ ЭХ ОРОН. Erdenebold ... All Comments (14) ... ХАМТДАА ХАЙРЛАХ ЭХ ОРОН: http://youtu ...
  • Л.Мөрдорж - Миний Эх орон Л.Мөрдорж - Миний Эх орон
    L.Murdorj - My Motherland facebook : https://www.facebook.com/pages/Compos.. . Лувсанжамбын МӨРДОРЖ ...