Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Акбота - Хуримын дуу | Текст песни

Хайрын мянган шувууд нь
Харцаар минь баясан жиргэнэ ээ, жаргана аа
Халуун хайрын домог нь өнөөдөр эхэллээ
Хатан нөмрөгт цагаан шөнөөр саран сэрүүн хонолоо
Халуун янаг үнсэлт нь намайгаа жаргаана аа
Хайрын мянган шувууд нь жиргэнэ

Хайрт минь чи бид хоёрын ариун сэтгэл минь
Хайрын дээд хайр билээ, дурлал минь
Хуримын алтан өдөр хувь заяа минь ханислаа
Хуримын энэ өдөр жаргалтай

Амрагийн алтан шувууд нь
Алган дээр минь баясан жиргэнэ ээ
Алтаар бичсэн домог нь өнөөдөр эхэллээ
Аяс аясын салхинд нь цэцгүүд бүжин хонолоо
Алаг нүдний чинь харц намайгаа жаргаана
Амрагийн алтан шувууд нь жиргэнэ

Хайрт минь чи бид хоёрын ариун сэтгэл минь
Хайрын дээд хайр билээ, дурлал минь
Хуримын алтан өдөр хувь заяа минь ханислаа
Хуримын энэ өдөр жаргалтай

Хайрт минь чи бид хоёрын ариун сэтгэл минь
Хайрын дээд хайр билээ, дурлал минь
Хуримын алтан өдөр хувь заяа минь ханислаа
Хуримын энэ өдөр жаргалтай


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2
Видео
  • Akbota-Hurimiin duu(Amaraa).flv Akbota-Hurimiin duu(Amaraa).flv
    Akbota-Hurimiin duu(Amaraa).flv ... Ооноо & Аанжа хоёрын хуримын тусгай сюрприз (Эрвээхэй бүлгэм ...
  • Акбота - Хуримийн Дуу | Гитарын Таб Акбота - Хуримийн Дуу | Гитарын Таб
    www.Guitar.mn Илүү ихийг удахгүй худалдаанд гарах DaavkaGuitarBook номноос...https://www.facebook.com/groups/Daavka ...