Ариунаа- Талын Монгол Айл
Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл єглєєг угтана
Дахилт:
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан
Янзага нь нойрмоглох үдийн халуунаар
Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ
Ааруул сэрвээж ачдаа ноогоод
Алсын ууланд цацлаа єргєнє
Дахилт:
Саран хоноглох нутгийн хоймроос
Буянт сүрэг идээшин хєтєлнє
Шєнийн одтой ханьсан шивнээд
Ширгийн зєєлєнд морио аргамжина
Дахилт:
Yг зохиогч: Ая Л. Балхжав, үг С. Оюунчимэг
Ариунаа еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 4