Алсран алсрах холын газараас
Аавыгаа хаяахан санах юм аа
Аавын бийд хүнтэй танилцаарай
Агтны бийд газар үз гэсэн үг тань бодогдоно
Дахилт:
Хөх мөнх тэнгэр минь
Ай сайхан аав минь
ээ ээ ээ ээ ээ ээ
Эцгийн нандин сургаал
Түмнийхээ ариун сэтгэлийг
Сэвтээхгүй гэсэн дээ хүү чинь хичээж явна аа
Хөврөн хөврөх амьдралын дунд
Хүмүүн дээд аавыгаа үгүйлэх юм аа
Хийвэл бүү айгаарай айвал бүү хийгээрэй
Хүй олноо өмгөөлж яв гэсэн үг зүүдлэгдэнэ
Дахилт:
Хөх мөнх тэнгэр минь
Ай сайхан аав минь
ээ ээ ээ ээ ээ ээ
Бадрах шүтээн голомт
Өвөлсөн гэгээн ёсоо
Орхихгүй л гэсэндээ хүү чинь хичээж явна даа
Нүүгээд нүүгээд хором бүрийд
Дэндүү аавыгаа дуулах юм аа
Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой яваарай
Нутаг усаа дээдэлж яв гэсэн үг тань хоногшино
Дахилт:
Б.Амархүү,С.Жавхлан еще тексты
Оценка текста
Как вам текст?
1 out of 5
2 out of 5
3 out of 5
4 out of 5
5 out of 5
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2