Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Болд - Монгол улсын төлөө зүтгэе | Текст песни

Болд: Зовохгүйгээр жаргасан хүнийг мэдэхгүй ээ
Залуу насан дээрээ зүгээр сууж болохгүй ээ
Заавал хийх ёстой цагийн зүү хүлээхгүй ээ
Хувь тавилангаа хуурч би чадахгүй ээ
Хүн бүр адилгүй хэнийг ч дуурайх албагүй ээ
Хүрэх оргилд минь хүсэл минь бий

Өнгөрсөн харанхуй байвч ирээдүй гэрэлтэй
Юугаа хүлээгээв, яг одоо эхэлцгээе
Бэрхшээл гэгчийг эрхшээлдээ оруул
Хувь тавилангаа засаж залруул
Болгоё гэж хичээвэл бүх зүйл боломжтой
Бодол санаагаа төвлөрүүл бүх юм ойлгомжтой

Сайн муу хослон байж хүний амьдрал адал явдалтай
Хүн бүр хүч чадалтай
Хүсэл мөрөөдөлтэйгөө хөөцөлдөөрэй
Хүлээсэн мөч эрт орой эсвэл одоо ирнэ

Хүн болж төрнө гэдэг их хувь заяа
Хором бүрийг харамсалгүйгээр өнгөрөө

Цэцэ: Өөдрөг алхаж өөрийгөө өөрчил
Тэр чинь Монгол улсын томоохон хөгжил
Залуу хүнд зорилго бий, хийх зориг бий
Залуусын мөрөөдлийг хорих хэрэггүй
Гараанаас гарсан бол барианд ортлоо
Галзуурсан бух шиг урагшаа довтлоно
Гартаа архи биш ном барь, эрт харь
Хов жив биш холын зорилго ярь
Өглөө нь сайн бод, өдөр нь хий
Доошоогоо татах биш дээш нь түлхэе
Хүн болжээ би аргыг нь олжээ
Бодлогтой, ухамсартай байх цаг нь тулжээ

Болд: Өнгөрсөн харанхуй байвч ирээдүй гэрэлтэй
Юугаа хүлээгээв, яг одоо эхэлцгээе
Бэрхшээл гэгчийг эрхшээлдээ оруул
Хувь тавилангаа засаж залруул
Болгоё гэж хичээвэл бүх зүйл боломжтой
Бодол санаагаа төвлөрүүл бүх юм ойлгомжтой

Сайн муу хослон байж хүний амьдрал адал явдалтай
Хүн бүр хүч чадалтай
Хүсэл мөрөөдөлтэйгөө хөөцөлдөөрэй
Хүлээсэн мөч эрт орой эсвэл одоо ирнэ

Хүн болж төрнө гэдэг их хувь заяа
Хором бүрийг харамсалгүйгээр өнгөрөө

Уруудна өгсөнө, буруудна бас зөвдөнө
Ухаарч авах чухал учир нь чи залуу хүн
Долоон тэрбумд ганцхан чи бий
Бусдыг дуурайлгүй өөрийнхөөрөө хий
Өнгөрсөн харанхуй байвч ирээдүй гэрэлтэй
Юугаа хүлээгээв, яг одоо эхэлцгээе

Сайн муу хослон байж хүний амьдрал адал явдалтай
Хүн бүр хүч чадалтай
Хүсэл мөрөөдөлтэйгөө хөөцөлдөөрэй
Хүлээсэн мөч эрт орой эсвэл одоо ирнэ

Сайн муу хослон байж хүний амьдрал адал явдалтай
Хүн бүр хүч чадалтай
Хүсэл мөрөөдөлтэйгөө хөөцөлдөөрэй
Хүлээсэн мөч эрт орой эсвэл одоо ирнэ

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
    Нет видео
    -