Өглөө болгон наран мандаж
Өнгөт орчлонд нэгэн хүн төрдөг ч
Өөр хэн нэгэн нь хайраар дутаж
Үдшийн оддын нэг нь харвана
Өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэг ч
Өдөр дундын наран хурц ээдэг ч
Oройн сэрүүнд чи хайраар даараад
Oмог бардам зан чинь ганцаардана
ДХ: Чи өөрөө хайран дундаас ургаж
Чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүч нь бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал
Бүрхэг өдрүүд олон байдаг ч
Бүхнийг давах итгэл чамд бий
Өнгөрснийг мартаад өөдрөг алхвал
Өөр хаана ч биш чам дээр наран гийнэ
Өөрөө чи өөрийгөө хүндлээд
Өрөөл бусдад хайрын түгээгээд
Ганц олдох насаа хүн шиг амьдарвал
Газраар биш чи тэнгэрээр ниснэ
ДХ: Чи өөрөө хайран дундаас ургаж
Чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүч нь бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал *2
Болд еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2