Чамдаа би хайргүй байхын аргагүй
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урин шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дуунд уярч хамт байлаа
Наснаас минь хөлдөл ирж хамт байлаа
Дх: Чамдаа хайртай
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Аа аа аа аа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны илчинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг хоёулаа ургаж хамт байлаа
Дх: Чамдаа хайртай
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Аа аа аа аа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элээж хамт байлаа
Од харваж унахад ирж хамт байлаа
Дэргэд чинь байгаа мөртлөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Дх: Чамдаа хайртай
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Аа аа аа аа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Болд еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1