Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Жавхлан M Jay - Чамайгаа бодсоор | Текст песни

Сул нойрноос өглөө бүр чамайгаа бодсоор сэрдэг
Сургууль руугаа явахдаа чамайгаа л гэсээр ирдэг
Хичээл дээр юу ч ойлгохгүй завсарлагааныг л хүлээнэ
Хонхны дуутай уралдан анги руу чинь гүйнэ
Харцнаас чинь хайр мэдрэгдээд
Халуухнаар намайг тэврэнэ
Харах тусам улам ихээр хайрлана
Хажуунаас чинь холдмооргүй
Хэн нэгнээр чамайгаа би солихгүй
Хайраа хэзээч орхихгүй
Намайг өөр хэн ч ойлгохгүй
Магадгүй үргэлж хамт явж чадахгүй
Тиймээс хайрт минь чамаас гуйя
Үнэнчээр намайг хайрлаач
Олны дунд хоюулаа өөр хүнгүй мэт эрхлээд
Орой болтол чамтайгаа өдөржингөө зугаалаад
Хөгжилтэй түүх ярихлаар хөөрхөн чи минь инээгээд
Дуртай дууг чинь аялсаар гэрт чинь хүргээд
Харцнаас чинь хайр мэдрэгдээд
Халуухнаар намайг үнсээд
Харах тусам улам ихээр хайрлана
Хэзээ ч чамаас холдмооргүй ээ
Уйлахгүй
Чи минь хэзээ ч уурлахгүй
Чамайгаа би уйдаахгүй
Чамгүйгээр явж чадахгүй
Миний зүрхний минь эзэн хайрын бурхан
Цорын ганц эрдэнэ хайртай охин минь
Үнэнчээр чамайг хайрлана
Сул нойрноос өглөө бүр чамайгаа бодсоор сэрдэг
Сүүлчийн мэссэж явуулаад чамайгаа зүүдлээд унтдаг

Жавхлан M Jay еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-