Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Жавхлан - Монгол Омогшил | Текст песни

Монгол омогшил

Манаран цэлийж л байвал тэр Монгол нутаг
Мэндтэй устай болвол тэр Монгол хүн шүү
Хоолой зангируулан омогших Монголчуудын сэтгэл
Хотол олноороо нэгдэхийн ерөөлтэй

Овоо тахилгатай болвол тэр Монгол нутаг
Одтой хийморьтой явбал тэр Монгол хүн шүү
Хоолой зангируулан омогших Монголчуудын сэтгэл
Хотол олноороо эвлэхийн учигтай
Хоолой зангируулан омогших Монголчуудын сэтгэл
Хотол олноороо эвлэхийн учигтай

Цээлэн мяралзан мэлмэрэх тэр Хэрлэн голоо
Хэтийн амьдралыг ерөөсөөр тэр ээж минь юм шүү
Хоолой зангируулан омогших Монголчуудын сэтгэл
Хотол олноороо жаргахын заяатай

Тэнгэр мөрлөн ханхайсан тэр бурхан халдун
Түмнийхээ төлөө л гэсэн тэр аав минь юм шүү
Хоолой зангируулан омогших Монголчуудын сэтгэл
Хотол олноороо мөнхрөхийн тавилантай
Хоолой зангируулан омогших Монголчуудын сэтгэл
Хотол олноороо мөнхрөхийн тавилантай

Монгол, Монголоороо бадрахын тавилантай

Жавхлан еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-