Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Жавхлан - Монголын үнэртэй салхи | Текст песни

Омог цэнхэр эгшиглэн амар амаглан дуу
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүний эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа

Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хөх салхи минь аавын үнэртэй
Гуйгаад үнсүүлж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа миний амиа

Шуурга нь хүртэл сонсголон энэр энэрхүйн дуу
Шувууд буцах чимээ, намрын нуураа
Дэргэд шивнэсэн горхи намайг орхиж холдоход
Дагаад гүимээр урсгал нь санаанд минь хоцорно оо

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа

Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан
Эгшигт чимээн салхи минь ээжийн үнэртэй
Өвөрлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь
Миний Монголоо, миний амиа

Гэр тойрон анирлах бор талын сэвшээ
Гэгээ үнсэх өглөө миний хаваржаа
Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална аа

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа

Нас насны хацар намайг үнсдэг
Нутгийн эрээн салхи минь миний үнэртэй
Үрээ үлдээж үнсүүлэх нутгийн эрдэнэ салхи минь
Миний амьсгалаа миний амиа

Жавхлан еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1