Саран зүүрмэглэх үүрийн жингээр
Салхины эгшиг өвсөнд шургасан
Агийн үнэртэй цэнхэр униар
алсын зэрэглээнд уянгалан намирсан
Айдаа сайхан Монголын хээр тал минь ээ
Аниргүйхэн Дорнын буурал нутаг минь ээ
Элгэн үүлсийн сүүдэр сарниж
Энгэрийн аялгуу өдөржин хургасан
Нялх унаганы зүүдийг манаж
Нарны солонго үдлэн саатсан
Айдаа сайхан Монголын хээр тал минь ээ
Аниргүйхэн Дорнын буурал нутаг минь ээ
Бүсгүйн айл шиг намуун шөнөөр
Бүжин цэцгэнд шүүдэр унтсан
Эртний ууланд чулуу нурахад
Эвлэг одод нь морь шиг үрэгсэн
[хоёр]
Айдаа сайхан Монголын хээр тал минь ээ
Аниргүйхэн Дорнын буурал нутаг минь ээ
Жавхлан еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2