Дэлхийн дайтад цацагдсан атга шагай шиг садан минь
Дэнсэлсэн түүхийн ганзагнаас гээгдэж хоцорсон олон минь
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж бодоорой
Гэдсэдээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан шүү шиг садан минь
Хосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн минь
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй
Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахдаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Замбуулин хорвоод цацагдсан сүүний дусал шиг түмэн минь
Заяа тавилангийн хөсөгнөөс сугарч хоцорсон олон минь
Догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэй
Тэнгэрээ санасан шонхор шиг Монголоо дүүрээд ирээрэй
Алтан заадас салсан ч эргэж нийлдэг энэ хорвоо
Алгаа дэлгээд угтах аа ахан дүүс чинь сайн мэднэ
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй
Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахдаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Айргаа сөгнөөд угтахаа амин Монгол чинь мэднэ зээ
Жаргалсайхан еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1