Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу?
ДХ: Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учралын болзоонд залуус яаруухан *2
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэлийн жаргалыг эдлээд
ДХ:
Оюу тэнгэрийн одод үржээд
Орон байрны гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурсаад
ДХ:
Үг: П.Сандуйжав
Ая: Г.Пүрэвдорж
Инээмсэглэл еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1