Ангир дэлхий цагийн аалинд
Айраг найраг дүүрэн байна
Анир ялдамхан талын бүүвэйнд
Аав л ээжээ дуулан байна
Дахилт:
Ардын дуутай найрын хөдөө
Айлын бүсгүй хайрын болзоо
Алтан өвстэй хуурын холбоо
Адуутай намар ийм л сайхан
Тогоруу дэрсний намуун айзамд
Торомгор чамдаа ханьсан байна
Томоогүй насныхаа нандин хайранд
Тэргүүн өндөр давхимаар байна
Дахилт:
Ардын дуутай найрын хөдөө
Айлын бүсгүй хайрын болзоо
Алтан өвстэй хуурын холбоо
Адуутай намар ийм л сайхан
Адуу үүрсэх үүрийн гэгээнд
Амин нутгаа тольдон сууна
Ариухан чинийхээ итгэл сэтгэлд
Амьдрал дэвжээн жарган байна
Дахилт:
Ардын дуутай найрын хөдөө
Айлын бүсгүй хайрын болзоо
Алтан өвстэй хуурын холбоо
Адуутай намар ийм л сайхан
МУСТА Дуучин А.Хосбаяр еще тексты
Видео
-
Aduutai Namar A Khosbayar
Адуутай намар. Дуучин: А.Хосбаяр /МУСТА/ Шүлэг: Н.Энхбаатар /МУСТА/ Хөгжим: Д.Цэвээнравдан /УГЗ/
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 9