Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Никитон - Үүлэн үст | Текст песни

Үүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царайг чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог
Үснээс чинь би тэнгэр үнэрлэдэг
Царайнаас чинь би цас олдог
Уруулаас чинь би салхи залгидаг
Гунигаас чинь би сарыг хардаг

Үүлэн үстэй
Цасан царайтай
Салхин уруултай
Саран гунигтай
Хачин сайхан юм аа чи
Хайраасаа ч харамламаар юм чи
Хайраасаа ч харамлаж явъя

Цэцгийг инээдийг чинь гэж боддог
Солонгыг сормуусыг чинь гэж боддог
Мананг бодлыг чинь гэж боддог
Марлыг зүүдийг чинь боддог
Инээднээс чинь би цэцэг тастдаг
Сормууснаас чинь би солонго хайчилдаг
Бодлоос чинь би мананд төөрдөг
Зүүднээс чинь би марал түүдэг.

Цэцгэн инээдтэй
Солонгон сормуустай
Манан бодолтой
Марал зүүдтэй
Хачин сайхан юм аа чи
Хайраасаа ч харамламаар юм чи
Хайраасаа ч харамлаж явъя

Чиний тэр гоолиг биеийг
Надаас өөр хэн ч бүү тэврэг
Чиний тэр нандин хайрын үгсийг
Надаас өөр хэн ч бүү мэдрэг
Миний энэ хайрын хүслийг
Чи хүлээж байгаа юу?

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Никитон еще тексты


Другие названия этого текста
  • Никитон - Үүлэн үст (0)
  • Niciton - Uulen ust (0)
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-