Сормуусаа норголгүй чи хоцорсон ч
Дотроо мэгшсэнийг нь би мэдсэнгүй
Хайрласаар чи минь над руу ирсэн ч
Хайхраагүй би чинь хожимдсноо мэдлээ
Сэргэтэл ганц үг хэлэлгүй чи явсан ч
Сэмхэн санаа алдахыг нь би сонссонгүй
Сарны туяаг сарнитал чи дуулсан ч
Тэнэг би чинь чамайгаа ойлгосонгүй
Уруулыг чинь шүргээгүй ч
Уулын ганцхан цэцэг байсан ч юм уу даа
Хар цагааныг ялгадаг ч гэлээ би
Хайрыг чинь ухаараагүй сохор байж дээ би
Гэнэхэн хайраа цацруулсаар чи чичирсэн ч
Гийх гялбаанд нь харсангүйгээ би мэдлээ
Хайрласаар чи минь над руу ирсэн ч
Хайхраагүй би чинь хожимдсноо мэдлээ
Сэргэтэл ганц үг хэлэлгүй чи явсан ч
Сэмхэн санаа алдахыг нь би сонссонгүй
Сарны туяаг сарнитал чи дуулсан ч
Тэнэг би чинь чамайгаа ойлгосонгүй
Уруулыг чинь шүргээгүй ч
Уулын ганцхан цэцэг байсан ч юм уу даа
Хар цагааныг ялгадаг ч гэлээ би
Хайрыг чинь ухаараагүй сохор байж дээ би
Никитон еще тексты
Видео
-
Гитарын богино ковер (2) Никитон - Хожимдсон гэмшил (соло ковэр)
Хуучны Никитон хамтлаг бол Монголд тѳдийгүй дэлхийд ч чансаатай сайн дуу хийдэг хамтлаг байсан. Миний хувьд одоо байгаа ...
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 4