Миний найз
____________________________
Дурсаад сэтгэл дэнсэлхээр
Дуулаад ирдэг дээ, найз минь
Дуниартсан их говийг
Туулаад ирдэг дээ, найз минь
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Гуниад зүрх сэмэрхээр
Түшээд ирдэг дээ, найз минь
Гуулин шаргал говийг
Гэтлээд ирдэг дээ, найз минь
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Үгүйлээд дурсахын цагтаа
Инээмсэглээд ирдэг дээ, найз минь
Үерлэсэн их мөрнийг
Гатлаад ирдэг дээ, найз минь
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялая даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Хамтдаа л өнгөрүүлсэн мөчөө дурсая даа
Ноён бондогор еще тексты
Другие названия этого текста
- Ноён бондогор - Миний найз (0)
- Хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!! - Миний найз (0)
- Очир Дармаев - Миний найз (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2