Тэд тэнэгтэцгээнэ Би өнөөдөр SBN телевизийн Мэдээгээр чамайг узсэн
Зурагт минь энэ бугдээс Залхсан мэт эвшээнэ
Нойтон гудамжаар хүмүүс Нэгэн зүгт гүйцгээнэ
Хаа нэгтээ олныг хамарсан их үймээн Камертон хамтлагийн тоглолтыг үзэцгээнэ
Дахилт:
Газар ширтсэн харц эсвэл
Сормуусанд торсон нулимс уу?
Гарт шигдсэн өргөс үү?
Энэ хотоос гарахаас
Зүрхээ нэг амраахаас
Энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явахуу эсвэл Сөрж ганцаараа үлдэх үү?
Бүхнийг бясалгах уу? Би энэдээ үлдэхээс Ертөнцийг аргадахаас Та нарыгаа аврахаас
Тэд авирлана Гэвч үнэндээ цөхрөнгөө барна
Хаа нэгтэй хүүхэд уйлж Тэд чихээ тагланаа
Тэдний дунд ганц эмгэн Таримал цэцэг зарнаа
Би уйлахгүй ээ Би одоо өөрөөр яах ч билээ?
Явахгүй ээ Та нартайгаа би эндээ үлдэнэ Сэтгэлээ түр хаяахаас Та нарыга аргадахаас
Дахилт:
Газар ширтсэн харц эсвэл
Сормуусанд торсон нулимс уу?
Гарт шигдсэн өргөс үү?
Энэ хотоос гарахаас
Зүрхээ нэг амраахаас
Энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явахуу эсвэл
Сөрж ганцаараа үлдэх үү?
Бүхнийг бясалгах уу? Би энэдээ үлдэхээс Ертөнцийг аргадахаас Та нарыгаа аврахаас
Би хайрыг хайсан сүнс үү?
Эсвэл энэ ертөнцийг олсон хүн үү?
Чи хэлээ ч Би тэгвэл мэдэхээс
Би чамайг олсон уу?
Эсвэл хэтэрхий холдсон уу?
Хайрыг олсон хүн хэзээ ч чамаас холдохгүй
Чи үүнийг мэдрээч...
Би чамд хэлэв үү? Түүнийг мэдрэв үү?
Чи одоо хэлээ ч...
Дахилт:
Газар ширтсэн харц эсвэл
Сормуусанд торсон нулимс уу?
Гарт шигдсэн өргөс үү?
Энэ хотоос гарахаас
Зүрхээ нэг амраахаас
Энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явахуу эсвэл
Сөрж ганцаараа үлдэх үү?
Бүхнийг бясалгах уу? Би энэдээ үлдэхээс Ертөнцийг аргадахаас Та нарыгаа аврахаас
Онон еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2