Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Түмэн-Өлзий - Аавдаа | Текст песни

Сэвлэг үнэрлэн өхөөрдөх аавынхаа дэргэд
Сэтгэл нэг л тайвуухан түшиг нөмөртэй байдаг
Үрдээ хайрлах сургааль мартаж болошгүй үгс чинь
Үнэн худлын орчлонд дэнсэлж ухаарсан аястай

Нүүдэл нүүдэл үүлс нь эгшнээ хувирах замбууд
Нүнжиг буянаа хадгалсан миний л сайхан аав минь
Уяран хайрлах сэтгэлээ дуу болгон өргөе
Уужмын хорвоод аав минь та урт насалж жаргаарай

Холыг тунгаан хүүрнэх аавын минь яриа
Хонон өнжин хуучилмаар бодол тээсэн байдаг
Охиноо энхрийлж хайрлах миний л аавын харцаа
Онож алдахын орчлонд огоорч ухаарсан аястай

Нүүдэл нүүдэл үүлс нь эгшнээ хувирах замбууд
Нүнжиг буянаа хадгалсан миний л сайхан аав минь
Уяран хайрлах сэтгэлээ дуу болгон өргөе
Уужмын хорвоод аав минь та урт насалж жаргаарай

Түмэн-Өлзий еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 5
Видео
Нет видео
-